Eclipse дээр
хөгжүүлсэн андройд аппликейшнаа утсанд суулган туршиж үзэхийн тулд .apk өргөтгөлтэй файл үүсгэх хэрэгтэйг мэдэж
байгаа байх. Үүнийг хэрхэн үүсгэхийг харцагаая.
Эхний алхам файл
цэснээс “Export…” коммандыг
сонгоно. Гарч ирэх цонхоос “Export Android Application”-g сонгоно(Зураг №1).
![]() |
| Зураг №1 |
Дараагийн алхам зураг №2.
![]() |
| Зураг №2 |
Дараагийн алхамд key
–н байрлалыг зааж өгөх ёстой. Хэрэв
та түлхүүр өөрөө албан ёсоор үүсгэсэн бол тэр түлхүүрийнхээ замын зааж өгнө. Энэ
удаад бид андройд аппликейшныг
виртуаль утас дээр туршихад ашигладаг түлхүүрийг ашиглах болно. Энэ нь C:\Users\Hereglegchiin
ner\.android\ директорт байрлах debug.keystore файлыг зааж өгнө(Зураг №3). Нууц үг хэсэгт android гэж бичиж өгөх ёстой. Энэ талбарын утгыг дураарааа өгвөл .apk файл үүсэхгүй.
![]() |
| Зураг №3 |
Үүний дараа гарч ирэх цонхонд нууц үг хэсэг android гэж оруулна. Alias дээр нь androiddebugkey-г сонгож өгнө(Зураг №4).
![]() |
| Зураг №4 |
Сүүлийн алхам, .apk файлыг үүсгэх зам, нэрээ бичиж өгнө. Нэрийг бичиж өгөхдөө файлын өргөтгөлийг .apk гэж байхыг анхаараарай(Зураг №5).
![]() |
| Зураг №5 |
Ингээд л .apk файл бэлэн боллоо. Танд амжилт хүсье.




